MongolianEnglish (United Kingdom)

Тогтвортой бичил уурхай


Санал асуулга

banner-survey

Гарын авлага

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим хэлбэрээр ашигт малтмалын газарт ирүүлэх гарын авлагыг      энд дарж татаж авна уу.

Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах журам

Энд дарж татаж авна уу.

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Улаанбаатар хотын банк

Данс: 2600073405

Геологийн алба

Геологийн албаны дарга Д.Болд

                       

  • Дэд дарга Ө.Оюунбаатар
  • Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэг
  • Эрдэс баялагийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан
  • Геологийн мэдээллийн төвийн дарга Р.Энхсайхан
Геологи, судалгааны хэлтсийн үйл ажиллагааны стратеги

1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар 

       Хэлтсийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль,  түүнийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд, дэд сайдын бодлогын удирдамжийг хэрэгжүүлэхэд оршино.

2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл 

        Геологи, судалгааны хэлтэс нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

       Нутаг  дэвсгэрийн геологи, геофизик, геохими, гидрогеологи, региональ судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажил, металлогенийн судалгааг аж ахуйн нэгж,  байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, улс орны эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх  ажлыг  зохион   байгуулах,  хөрөнгө  оруулагчдын  сонирхлыг  татахуйц бүс, зангилгааг ялган, тэдгээрт судалгаа хийхийг санал болгох, геологи, ашигт малтмалын  судалгааны бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээний геологи, ашигт малтмалын мэдээллийн нэгдсэн санг тогтмол хөтлөн баяжуулж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, архивийн үйлчилгээ үзүүлэх, сэргээн засварлах, хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хайгуулын ажилд хяналт таьвж, хайгуулын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх;

3. Үйл ажиллагааны эрхэм зорилго 

      Геологи, судалгааны хэлтсийн эрхэм зорилго нь төрөөс геологи,  уул  уурхайн   салбарын  хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд   хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн  хөгжилд эрдэс баялгийн  гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино.

4. Yйл ажиллагааны стратегийн зорилт  

      Геологи, судалгааны хэлтэс нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

4.1. Эрчим хүч, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад геологийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүх талын таатай орчинг бүрдүүлэх:

5. Yйл ажиллагааны гол зорилт 

      Геологи, судалгааны хэлтсийн стратегийн зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1 Нутаг дэвсгэрийн региональ геологи, гидрогеологийн зураглал, геофизикийн  болон геоэкологийн судалгааг гэрээгээр гүйцэтгүүлэх, хяналт тавих, ашигт малтмалын тархалтын зүй тогтоцыг судалж эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ өгөх;

5.2. Геологи,  уул уурхайн бүх төрлийн мэдээллийг сонирхсон этгээдэд хүргэх,  геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг хөтөлж баяжуулах, геологийн мэдээлийн архивийн үйлчилгээг үзүүлэх, архивийн материалыг сэргээн засварлах;

5.3. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны төслүүдийн даалгавар боловсруулах, төсөл боловсруулах, геологийн судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, зөвлөлгөө өгөх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

5.4. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянаж хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянан баталгаажуулах, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч холбогдох дүгнэлт, шийдвэрийг гаргах ажлыг зохион байгуулах;

5.5. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон сонгон шалгаруулалтанд ирүүлсэн баримт бичигт хавсаргасан хайгуулын ажлын төсөлд дүгнэлт гаргах, төслийн гүйцэтгэлд хяналт тавих;

5.6. Ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр тооцон гаргах;

5.7. Сонгон шалгаруулалтаар зарласан талбайг сонгох үндэслэл болох геологийн судалгааны үр дүнгийн талаарх материалуудыг бэлтгэж төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах:

Goylogy_2

 

Goelogy_3

 

Goelogy_4

 

(Дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын жилийн тайлангаас үзнэ үү)

 


Вэб холбоос

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn/MR/faces/login

  • Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн вэб сайт

http://www.mining-sector.mn

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • For Investors

http://mram.gov.mn/pdac

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org