MongolianEnglish (United Kingdom)

Мэдээллийн ил тод байдал

iaacmn
11-11

Улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн хэмжээ тооцох Засгийн газрын 81-р тогтоол

Энд дарж татаж авна уу.

INVEST MM

daniel_hertzberg_invest

Хөрөнгө оруулагчийн гарын авлага

"МОНГОЛ ОРНЫ МЕТАЛЛ БУС БОЛОН ЗАРИМ ХОВОР МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛ"

Ашигт Малтмалын Газар

Худалдах үнэ: 30$

Төрийн сан банк

Данс: 900018003

ЗАРИМ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ, ЕРӨНХИЙ ЧИГ ХАНДЛАГА

2014 оны 11-р сарын 11

Дэлхийн зах зээл дээрх голлох ашигт малтмалуудын 2014 оны 9 болон 10 дугаар саруудын дундаж ханшийг авч үзвэл алт 1.31%-иар, мөнгө 7.03%-иар, зэс 0.89%-иар, цайр 0.94%-иар, хар тугалга 5.38%-иар, цагаан тугалга 5.24%-иар, молибдени 21.88%-иар, гянтболд 5.23%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Ашигт малтмалын нэрс 

Нэгж

9-р сарын

дундаж үнэ 

10-р сарын

дундаж үнэ 

Өөрчлөлт 

Алт

$/унци

1238.7

1222.49

-1.31%

Мөнгө

$/унци

18.49

17.19

-7.03%

Зэс

$/тн

6871.48

6738.48

-1.94%

Цайр

$/тн

2294.93

2273.36

-0.94%

Хар тугалга

$/тн

2123.7

2036.59

-4.1%

Цагаан тугалга

$/тн

21134.09

19897.5

-5.85%

Молибдени

$/тн

27011.36

21100.0

-21.88%

Гянтболд 99.9%

$/тн

48272.73

45750.0

-5.23%

Алт: Алтны дундаж үнэ 10-р сарын байдлаар 1222.49 ам.доллар/унци болсон нь өмнөх 9-р сараас 1.31%-иар буурсан үзүүлэлт болсон байна. 10-р сарын эхнээс сарын дунд үе хүртэл алтны үнэ тогтвортой байсан бөгөөд 10-р сарын 21-ны өдөр унци алт 1250.25 ам.доллараар үнэлэгдсэн нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон бол сарын сүүлч буюу 10-р сарын 31-ний өдөр алтны үнэ 1164.25 ам.доллар болсон нь хамгийн бага үзүүлэлт болоод байна.

АНУ-ын ажилгүйдлийн түвшин 5.8% болж сүүлийн 6 жилийнхээ доод түвшинд хүрсэн, мөн АНУ-д есөн сар дарааллан 200.000-аас дээш ажлын байр бий болсон зэрэг шалтгаанаас үүдэн алтны үнэ буурсан байна. Тодруулбал, 10-р сард тус улсад 214.000 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Улмаар алтны үнэ 2010 оны 4-р сараас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрснийг “Bloomberg” мэдээллэж байна. “Ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн. Уг таваарын үнэ ойрын хугацаанд өснө гэдэгт итгэлгүй байна” хэмээн “Australia & New Zeland Banking Group” мэдэгдэлдээ дурьдсан байна. Мөн АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд нь алтны үнэд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Тус улсын Төв банк сар бүр худалдан авч буй бондын хэмжээгээ өнгөрсөн 7-р сард бууруулж 25 тэрбум ам.долларт хүргэсэн юм.

 

Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан байна. Мөн “Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүйг онцолж байна.
alt
Эх сурвалж: www.kitco.com)

Мөнгө: Энэ оны 10-р сарын дундаж үнийг өнгөрөгч 9-р сарын дундаж үнэтэй харьцуулахад мөнгөний үнэ 7.03%-иар буурсан байна. 10-р сарын 9-ний өдөр мөнгөний үнэ 17.64 ам.доллар/унци байсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол мөнгөний үнэ сарын турш бага зэргийн хэлбэлзэл үзүүлсээр сарын сүүл гэхэд 16.20 ам.доллар/унцид хүрч тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна. 2014 оны 10-р сарын байдлаар мөнгөний дундаж үнэ 17.19 ам.доллар/унци байна.

АНУ-ын зоосны үйлдвэр мөнгөн зоосны нөөцөө дуусгасан талаар “Interfax” онцолсон байна. Сүүлийн 4 жилийн дотор мөнгөний үнэ буурсан хэдий ч эрэлттэй үнэт төмрийн нэг хэвээр байгаа билээ. Тиймээс тус үйлдвэр 1.26 сая/унци бүхий хөрөнгө оруулалтын зоос борлуулсан байна. АНУ-д 10-р сарын байдлаар мөнгөн зоосны борлуулалт 9-р сартай харьцуулахад 40%-иар нэмэгдсэн бөгөөд үүний өмнөхөн “Comex” бирж дээр мөнгөний үнэ 15.12 ам.доллар/унци хүртэл буурч байсан билээ.

БНХАУ-ын мөнгөний томоохон олборлогч болох “Гансу Жинчуан Групп” нь жилд 300 тонн мөнгө олборлох хүчин чадалтай бөгөөд энэ нь сард 25-28 тонн мөнгө тогтмол олборлодог гэсэн үг юм. Тус групп нь өнгөрсөн 10-р сарын байдлаар нийт 29 тонн мөнгө олборлосон байна” гэж www.asianmetal.com сайтад мэдээлсэн байна.
mungu
(Эх сурвалж: www.kitco.com)

Зэс: БНХАУ-ын зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 2014 оны 10-р сарын байдлаар 6738.48 ам.доллар/тн-д хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч 9-р сарын дундаж үнэтэй харьцуулбал 1.94%-иар буурсан үзүүлэлт юм. Лондонгийн Металлын Биржид зэсийн ханш өнгөрсөн 6-р сараас хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн тухай “Bloomberg” мэдээлсэн байна. Ам.долларын ханш чангарч, БНХАУ-ын эдийн засаг суларсан нь үүнд нөлөөлсөн байна. Тодруулбал ам.долларын ханш голлох 10 валютын эсрэг дөрвөн өдөр дарааллан чангарч, сүүийн 14 сарын дээд түвшинд хүрсэн байна. Харин зэсийн хэрэглээгээр нэгдүгээрт нэрлэгддэг БНХАУ-д хэрэглээний инфляц дөрвөн сарын доод түвшинд хүрсэн байна. Дэлхийн эдийн засаг сулрах тусам аж үйлдвэрлэлийн металлуудын ханш урууддаг билээ. Лондонгийн Металлын Биржид 3 сарын хугацаатай хэлцэлд нэг тонн зэсийг 6786 ам.доллараар үнэлж байсан нь 1.2%-иар буурсан үзүүлэлт болсон бөгөөд 6-р сарын 20-ноос хойш зэсийн үнэ ийм бага үнэлгээнд хүрээгүй билээ. Харин Нью-Йоркийн “Cotex” биржид зэсийн ханш 1.3%-иар суларсан байна.

“БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа тул тодорхой алхам хийж эхэллээ, ойрын өдрүүдэд нэг тонн зэс 7000 ам.доллартай тэнцэхийг үгүйсгэхгүй” хэмээн Токио дахь “Astmax Asset Management” компанийн менежер Тэцу Эморигийн хэлж байсан нь биелэлээ олоод байна. Гэвч энэ оны сүүлээр зэсийн үнэ эргэн сэргэх хандлагатай байна гэж олон улсын уул уурхайн түүхий эдийн шинжээчид үзэж байна. БНХАУ-ын Төв банк арилжааны 5 банкинд тус бүр 100 тэрбум юань (нийт 81.4 тэрбум ам.доллар) нийлүүлж эхэлсэн байна.
zes
(Эх сурвалж: www.metalprices.com)

Цайр: 2014 оны 9-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2294.93 ам.доллар/тн байсан бол 10-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2273.36 ам.доллар/тн болж 0.94%-иар буурсан үзүүлэлттэй байна. Лондонгийн Металын Бирж дээр 1 тонн цайрын үнэ 10-р сарын 21-ний өдөр 2188.0 ам.доллар/тн-д хүрсэн нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон бол сарын сүүлч буюу 10-р сарын 31-ний өдөр цайрын үнэ 2335.0 ам.долларт хүрсэн нь сарын хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

“Цайрын худалдан авалт 10-р сарын турш тогтвортой байсан. 11-р сар бол бидний хувьд борлуулалт сайн хийгддэг сар. Тэр ч утгаараа худалдан авагчдийн эрэлт хэрэгцээ хэвээр байгаа, үүнийг дагаад үнийн хувьд ч тогтвортой байна гэж бодож байна” хэмээн БНХАУ-ын цайр олборлогчид www.asianmetal.com цахим хуудсанд мэдээлсэн байна. 2014 оны 10 болон 11-р саруудад БНХАУ-ын цайрын баяжмал болон хүдрийн импортын хэмжээ буурах хандлагатай байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Дэлхийн цайрын эрэлт хэрэгцээ 2014 онд 13.85 сая.тн буюу 5.7%-иар өссөн бөгөөд 2015 онд энэ тоо ахин 5.2%-иар өснө гэж шинжээчид таамаглаж байна.
tsair
Эх сурвалж: www.metalprices.com)

Хар тугалга: Лондонгийн Металын Бирж дээр хар тугалгын дундаж үнэ 9-р сард 2123.7 ам.доллар/тн байсан бол 10-р сард 2036.59 ам.доллар/тн болсон нь хар тугалгын үнэ өмнөх сараас  4.1%-иар буурсан үзүүлэлт болоод байна. Сарын эхээр хар тугалгын үнэ тогтвортой байсан бөгөөд 10-р сарын 7-ний өдөр 1 тонн хар тугалгын үнэ 2095 ам.долларт хүрсэн нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Цаашид хар тугалгын үнэ хэлбэлзсээр 10-р сарын 16-ны өдөр гэхэд 1 тонн хар тугалга 1956 ам.доллараар үнэлэгдэх болсон нь тухайн сарын хамгийн доод үзүүлэлт болсон байна.

БНХАУ-ын уул уурхайн компаниудын хувьд ихэнх нь 10-р сарыг дуустал үйл ажиллагаагаа эрчимтэй явуулдаг бөгөөд энэ ч утгаараа 10 болон 11-р саруудад хар тугалгын баяжмал олборлолтын хэмжээ тогтмол байна. Гэвч эдгээр уурхайнууд хар тугалга хайлуулах үйлдвэрүүдийн эрэлтийг 100% хангаж чадахгүй байгаа талаар www.asianmetal.com мэдээллэж байна.

2014 оны эхний найман сарын байдлаар БНХАУ-ын хар тугалгын баяжмалын импортын хэмжээ 949521 тонн болсон нь өнгөрөгч 2013 оны эхний найман сарын байдалтай харьцуулахад 22.6%-иар өссөн байна. Хар тугалгын баяжмалын хэмжээ 4-р сараас 9-р сарын хооронд эрчимтэй нэмэгдсээр, 9-р сард дээд хэмжээндээ хүрсэн байна. Энэ оны 9-р сард Австрали, АНУ, Герман, Польш, Өмнөд Солонгос зэрэг улсууд нь БНХАУ-д хар тугалгын баяжмал экспортлосон хэмжээгээрээ тэргүүлсэн байна
har_tugalga
(Эх сурвалж: www.metalprices.com)

Цагаан тугалга: 2014 оны 9-р сарын байдлаар цагаан тугалга нь 21134.09 ам.доллар/тн байсан бол 10-р сарын дундаж үнэ 19897.5 ам.доллар/тн болж 5.85%-иар буурсан үзүүлэлттэй байна. 10-р сарын 6-ний өдөр тонн цагаан тугалгын үнэ 20465 ам.доллар/тн болсон нь сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон бол 10-р сарын 16-ний өдөр үнэ 19300 ам.доллар/тн болсон нь хамгийн бага үзүүлэлт болоод байна.

БНХАУ нь 2014 оны эхний есөн сарын байдлаар 4835 тонн боловсруулсан цагаан тугалга, цагаан тугалгын хайлш импортлосон бөгөөд энэ нь өнгөрсөн 2013 онтой харьцуулбал 48.24%-иар буурсан үзүүлэлт гэж БНХАУ-ын гаалийн мэдээнд мэдээлсэн байна. Цагаан тугалга, цагаан тугалгын хайлшийн импортын хэмжээ 6 болон 7-р саруудад эрчимтэй өсөлттэй байснаас шалтгаалан БНХАУ-ын зах зээлд бага зэрэг илүүдэл бий болж улмаар 8 болон 9-р саруудад үнэ буурсан байна. Болива, Индонез зэрэг улсууд нь энэ оны 9-р сард БНХАУ-д импортлосон цагаан тугалын хэмжээгээрээ тэргүүлсэн байна
tsagaan_tugalga
(Эх сурвалж: www.metalprices.com)

Молибдени: БНХАУ-д молибдений баяжмалын эрэлт бага байгаа учир зах зээл ерөнхийдөө удаашралтай байгаа билээ. Гэвч молибдений гол уурхайнууд молибдений баяжмалаа тогтоосон хэмжээгээр, тогтмол гаргасаар байна. 2014 оны 9-р сард молибдений үнэ 27011.36 ам.доллар/тн байсан бол 10-р сарын байдлаар 21100 ам.доллар/тн буюу 21.88%-иар буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо үнэ болоод байна. 2013 оны 10-р сард нэг тонн молибденийн үнэ 20576.09 ам.доллар байсан байна.

Молибдений үнэ 2014 оны 6-р сард 2011 оны 7-р сараас хойшхи дээд хэмжээндээ буюу 32547.62 ам.доллар/тн-д хүрээд байсан хэдий ч 7,8-р саруудад үнэ эргээд буурсан. Үнийн энэ бууралт 9 болон 10-р саруудад ч үргэлжлэн буурсаар байна. Шинжээчид “Одоогийн байдлаар эрэлт зогсонги байдалд байна, үнэ мэдээж дээд цэгтээ хүрсэн, одоо эргээд буурах хандлагатай байна” хэмээн www.lme.com цахим хуудсанд мэдээлсэн бол БНХАУ-ын www.asianmetal.com цахим хуудсанд “Зуны улирал дуусч, цаг агаар сэрүүсч байгаагаас үүдэн Хойд Америк болон Европын аж үйлдвэрүүд засвар шинэчлэлийн ажлаа дуусгаж, худалдан авалт хийх бэлтгэлээ хангаж эхэллээ” гэсэн байна.
molibdeni
(Эх сурвалж: www.lme.com)

Гянтболд: 2014 оны 9-р сарын дунд үе хүртэл БНХАУ-ын зах зээл дээр 99.9%-ийн агуулгатай гянтболдын үнэ өөрчлөлтгүй тогтмол хэвээр буюу 49500 ам.доллар/тн байсан билээ. Гэвч 2014 оны 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн гянтболдын үнэ бага зэрэг буурч эхэлсэн байна. Үнийн бууралт 9-р сарыг дуустал үргэлжлэн, 9-р сарын 30-ний өдөр гэхэд 99.9%-ийн агуулгатай 1 тонн гянтболдын үнэ 46500 ам.доллар болсон байна. Тэгвэл 10-р сарын турш 99.9%-ийн агуулгатай гянтболдын үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй байж, сарын сүүл гэхэд үнэ 45000 ам.доллар/тн болсон байна. Улмаар 10-р сарын дундаж үнэ 45625 ам.доллар/тн болсон байна.

Гянтболдын баяжмал нь гангийн хайлш, барьцалдуулагч, карбид зэрэг үйлдвэрлэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, цахилгаан техник хэрэгсэл, улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гол түүхий эд болдог байна.
gyantbold
(Эх сурвалж: www.asianmetal.com)

Товч мэдээ

2014 оны 9 дүгээр сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 493.5 мянган тонн, нүүрс олборлолт 15.9 сая тонн, алтны олборлолт 7.7  тонн, хайлуур жоншны баяжмал олборлолт 287.3 мянган тоннд хүрсэн байна. Түүнчлэн төмрийн хүдрийн олборлолт 5.8 сая тонн, цайрын баяжмалын олборлолт 71.9 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 4.7 сая баррельд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 37%, төмрийн хүдэр 30.9%, хайлуур жоншны баяжмал 67.9%, газрын тосны олборлолт 55.5%-иар тус тус өссөн үзүүлэлт юм. Харин экспортод 13.5 сая тонн нүүрс, 966.2 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибденийн баяжмал, 228.2 мянган тонн хайлуур жонш, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 80.4 мянган тонн цайр тус тус гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал нүүрсний экспорт 18.7%, зэсийн баяжмал 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Оюу Толгой ХХК-ийн 3-р улирлын санхүүгийн тайланг Санхүү хариуцсан захирал Стив Дугган тайлагнасан байна. Үүнд: Оюу Толгой ХХК-ийн 3-р улирлын борлуулалтын орлого 466.1 сая ам.долларт хүрч 220300 орчим тонн зэс-алтны баяжмал борлуулсан бөгөөд баяжмал дахь металлын агуулгыг задалбал ойролцоогоор 302.6 сая ам.долларын 53600 тонн зэс, 158.5 сая ам.долларын 144000 унци алт, 5.0 сая ам.долларын 323000 унци мөнгө борлуулсан байна. Борлуулалтын өртөг 380.0 сая ам.долларт хүрсэн бол Монгол улсын Засгийн газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийт 25.4 сая ам.доллар төлсөн байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн:  АМГ, УУХ, НЭЗСТ-ийн мэргэжилтэн: Д.ЕСӨНТӨМӨР

2014 оны 11-р сарын 11

 


Вэб холбоос

  • Уулын ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://inforep.mram.gov.mn

  • Геологийн ажлын тайлан төлөвлөгөө хүлээн авах

http://geology.mram.gov.mn

  • Шинэчлэлийн засгийн газрын вэб сайт

http://zasag.mn/

  • Уул уурхайн яам

http://www.mm.gov.mn

  • Дэлхийн банк

http://web.worldbank.org

  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл

http://www.msistap.org