Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд
Posted: 2012 оны 2-р сарын 07, Мягмар гариг, 14:19
|
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 240 тоот тушаалаар Үйлдвэр худалдааны сайд /хуучин нэрээр/-ын 2008 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Үйлчилгээний хөлс тогтоох тухай” 181 тоот тушаалыг хүчингүй болгосон тул тусгай зөвшөөрөл эзэмшигч Та бүхэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу 1 сарын өмнө гаргаж байхыг анхааруулж байна.
|
|
Цааш нь...
|
1 дүгээр сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтийн мэдээ
Posted: 2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 11:56
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалагч банк санхүүгийн байгууллагуудын анхааралд
Posted: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 16:56
|
2012 оны 2 дугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу бүрэн төлж бүртгүүлэхийг хүсье.
|
|
Цааш нь...
|
|
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд
Posted: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 16:41
|
Доорх жагсаалтад нэр дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид Та бүхэн хүснэгтэд заасан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж бүртгүүлэхийг хүсье.
|
|
Цааш нь...
|
Сургалтанд урьж байна
Posted: 2012 оны 1-р сарын 23, Даваа гариг, 10:43
|
“Геологи, уул уурхайн тулгуур хүч ”Төрийн бус байгууллага, АМГ-тай хамтран “Хайгуулын ажлын зардлын бүртгэл болон баталгаажуулалт” НЭЭЛТТЭЙ сургалтыг зохион байгуулах тул хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн ажилтнууд, геологич нарыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сургалт 2012 оны 01-р сарын 26-ны өдрийн 10 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд болно. /төлбөргүй/
Бүртгэлийг
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
хаягаар хийх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.gmic.mn, 7010-6789, 7010-0789 |
Зарал
Posted: 2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 18:32
|
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД 2011 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЖИЛИЙН ТАЙЛАНГАА АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТЭСТ 2012 ОНЫ 2 ДУГААР САРЫН 15-НЫ ДОТОР ИРҮҮЛНЭ ҮҮ.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС
|
|
|
|
|
|
|
Хуудас 5-с 1 |